АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд, оролцогчид та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр иргэн бүрийн санааг зовоосон, цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих, тулгамдсан, агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулж буй эрхэм ерөнхийлөгч Танд талархлаа илэрхийлье.
Эдүгээ агаарын бохирдлын байдлыг Улаанбаатар хотод 15, хөдөө орон нутагт 25 суурин харуул ажиллаж, агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, том болон нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг 6 хүртэлх бодисыг тодорхойлж байна. Агаарын чанарын суурин харуулын мэдээг 10 цэгт LED цахим дэлгэц болон агаар.мн сайт, гар утасны апликейшнээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. 2017 оны 1-3 дугаар саруудыг 2016 оны мөн үетэй харьцуулвал PM2.5, PM10 нь 1 сард 4-8%-иар их, 2 сард нь 4-8%-иар бага байсан бол 3 сард нь PM2.5, нь 18%-аар бага, PM10 нь 9%-аар их байсан байна. Мөн хугацааг 2016 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий 23-36%-иар буурч, азотын давхар исэл 15-25%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Их Британи болон Финляндын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол хүн дэлхийн үндэстнүүд дундаас оюуны чадвараар 6-т эрэмбэлэгдэж, АНУ, Их Британи, Шведийн урд гишгэх атал Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй улс орнуудын 4-т жагсжээ. Биднийг хамгийн стресстэй улс болгосон хүчин зүйлийн 1 нь агаарын бохирдол юм. Нэгэн үе цагаан дагина гэгддэг байсан нийслэл хот маань агаарын бохирдол хамгийн өндөр 50 хотын нэг болчихоод байна.
3-01-2018, 16:11 / top medee