Энд байгууллагийн уриа үг бичвэл зохимжтой.

“НОГООН САНХҮҮЖИЛТИЙН АНХДУГААР ЧУУЛГАН” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“НОГООН САНХҮҮЖИЛТИЙН АНХДУГААР ЧУУЛГАН” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, гарц шийдлийг санал болгох зорилготой Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. ХасБанкнаас зохион байгуулж буй уг чуулганд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХасБанкны удирдлагууд, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан болон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсон юм.

Анхдугаар чуулганаар Уур амьсгалын ногоон сан, түүний санхүүжилт, бизнесээ хэрхэн ногооруулах, түүнд тулгарч буй асуудлууд зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд явагдлаа.
3-01-2018, 16:12 / top medee

up