ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ
![ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ](http://ncf.mn/images/news/20170214164604-9ebb5e6f28780fd9aa9bec9aec55cd82_large.jpg)
Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж буй. Монгол Улс хувьд ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, NDC Partnership /Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл/ олон улсын байгууллагатай хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулганыг 2017 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
3-01-2018, 16:13 / top medee